Н.БЕННЕТТ: ИЗРАИЛ ЛИВАНЫ ПУУЖИНГИЙН ЦОХИЛТЫГ ХҮЛЦЭХГҮЙ

2021-08-09  

 Манай улс Ливаны пуужингийн цохилтыг “хүлцэхгүй” гэдгийг Израилын Ерөнхий сайд Нафтали Беннетт ням гарагт анхааруулжээ.

Ливаны “Хезболлах” бүлэглэл Израилын нутаг дэвсгэр лүү пуужин харваснаас нэг хоногийн дараа Н.Беннетт ийнхүү мэдэгдсэн байна.

Тэрбээр Засгийн газрын долоо хоног тутмын хуралдааны эхэнд, “Ливаны Засгийн газар, цэргийнхэн улс орондоо болж буй хэрэг явдлын хариуцлагыг хүлээх ёстой” гэж хэлжээ.

Израилын хойд нутаг руу баасан гарагт “Хезболлах” бүлэглэл 19 орчим пуужин харважээ. Үүний улмаас хэн нэгэн хүн гэмтэж бэртээгүй байна. Израилын армийн мэдээлснээр, пуужингуудын дийлэнхийг агаарын довтолгооноос хамгаалах систем эсэргүүцсэн бөгөөд үлдсэн нь Ливан-Израилын хилийн ойролцоох тал газарт унажээ.

“Хезболлах” бүлэглэлийн мэдэгдсэнээр, Ливаны өмнөд нутагт хэдэн хоногийн өмнө өгсөн Израилын агаарын цохилтын хариуд пуужин харважээ. Харин Ливанаас гурван пуужин харвасны хариуд лхагва гарагт Израилаас өгсөн агаарын цохилтын улмаас хэн нэгэн гэмтэж бэртээгүй байна. Израилын талын мэдээлснээр, пуужингуудын Палестины бүлэглэл харважээ. 

 

Эх сурвалж: ЙЕРУСАЛИМ. /The Jerusalem Post/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?