ТУРКД ҮЕРИЙН УЛМААС ОЛОН ХҮН АМИА АЛДЖЭЭ

2021-08-13  

 Туркийн Хар тэнгисийн ойролцоох бүс нутагт энэ долоо хоногт болсон үерийн улмаас 17 хүн амиа алдаж, нэг хүн сураггүй болоод байна гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган пүрэв гарагт мэдэгджээ.

“Кастамону, Синоп, Бартин мужид үерийн гамшиг нүүрлэсний улмаас амиа алдсан 17 хүний ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлье” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна. Мөн байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсэд аврах, сэргээн босгох ажиллагаа эрчимтэй явагдаж буйг мэдээлжээ.

“Бид үерт нэрвэгдсэн бүс нутаг дахь иргэдээ авран хамгаалах, нийтийн тээврийн сүлжээг эргэн хэвийн болгох, байгалийн гамшгийн улмаас сүйдсэн хохирлыг барагдуулахын төлөө өдөр шөнийг үл хайхран ажиллаж байна” гэж Р.Эрдоган нэмж хэлсэн байна.

Пүрэв гаргийн орой Туркийн Гамшиг, онцгой байдлын асуудал хариуцсан газар үерийн улмаас Кастамонуд 15 хүн, Синопт хоёр хүн амиа алдаж, Бартинд нэг хүн сураггүй болсон талаар батлан мэдэгджээ. Одоогийн байдлаар, Бартинд 323 хүн, Кастамонуд 925 хүн, Синопт 472 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгааг уг мэдэгдэлд дурджээ. 

 
 
Эх сурвалж: АНКАРА. /Anadolu/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?