ФИЛИППИН ГАДААДЫН ИРГЭДИЙГ ХИЛЭЭРЭЭ НЭВТРЭХИЙГ ХОРИГЛОХ ШИЙДВЭРЭЭ СУНГАЖЭЭ

2021-08-13  

Орон даяар “Дельта” хувилбарын тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Энэтхэг тэргүүтэй 10 орны аялагчдыг хилээр нэвтрэхийг хориглох шийдвэрээ энэ сарын 31 хүртэл сунгалаа гэж Филиппиний Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Харри Роке өнөөдөр мэдэгджээ.

Филиппинд “Дельта” хувилбарын анхны тохиолдол илэрснээс хойш уг хувилбараар халдварласан тохиолдлын тоо 627-д хүрч, 11 хүн нас барсан байна.

Тус улс нь "Дельта" хувилбар анх илэрсэн Энэтхэгээс гадна Малайз, Тайланд, Индонез, Пакистан, Балба, Бангладеш, Шри-Ланка, Оман, Арабын Нэгдсэн Эмират зэрэг орнуудын аялагчдыг хилээрээ нэвтрэхийг хоригложээ.

Хэдийгээр энэхүү хориг нь хилийн чанадад ажиллаж байгаад эх орондоо эргэн ирж буй филиппинчүүдэд хамаарахгүй боловч тухайн иргэд 14 хоног тусгаарлагдах шаардлагатай байна. 

Филиппинд хурдан халдварладаг "Дельта” хувилбарын тархалтаас үүдэн халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаа нь Засгийн газрыг нийслэл Манила хот тэргүүтэй бусад бүс нутагт дахин хатуу хөл хорио тогтооход хүргээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавирусний халдварын 1.7 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 29539 хүн нас барсан байна.

 

Эх сурвалж: МАНИЛА. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?