ЛАТИН АМЕРИКЧУУД ХҮНДЭЭР ӨВЧЛӨХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

2021-08-13  

 АНУ дахь Латин Америк гаралтай эмэгтэйчүүд болон тэдний гэр бүлийн аль нэг гишүүний коронавирусээр халдварласны улмаас хүндээр өвчлөх эрсдэлийг бусад өнгөт арьст эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад таван хувиар илүү байна гэж АНУ-ын “BeLatina News” сэтгүүлд гарсан нийтлэлд бичжээ. 

Латин Америк гаралтай эмэгтэйчүүдийн 24 орчим хувь нь коронавирусний улмаас гэр бүлийн гишүүнээ алдсан болохыг Америкийн зах зээлийн судалгаа, шинжилгээний “The Harris Poll” компанийн хийсэн судалгаа харуулжээ. Мөн Латин Америк эмэгтэйчүүдийн ойролцоогоор 80 хувь нь цар тахлын үр дагаврыг амссан байна.

“Уг вирусийн нөлөө нь АНУ-ын нийгэмд хэдийнээ бий болсон тэгш бус байдлыг илчилж, өнгөт арьст иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж харьцангуй хомс байдгийг харуулж байна” гэж Америкийн Сэтгэл судлалын нийгэмлэгийн тайланд дурджээ.

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?