АНУ-Д СУЛ ДАРХЛААТАЙ ХҮМҮҮСТ ВАКЦИНЫ ГУРАВ ДАХЬ ТУНГ ТАРИХЫГ ЗӨВЛӨЖЭЭ

2021-08-16  

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн вакцины асуудал хариуцсан зөвлөхүүд “COVID-19”-ийн вакцины гурав дахь тунг сул дархлаатай тодорхой бүлгийн хүмүүст тарихыг зөвлөх шийдвэрийг баасан гарагт санал нэгтэйгээр дэмжжээ.

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар “Pfizer”, “Moderna”-гийн вакцины тунг бүрэн хийлгэсэн ч дархлааны сул хариу урвал үзүүлэх магадлалтай тодорхой өвчтөнүүдэд гурав дахь тунг онцгой байдлын үед хэрэглэх зөвшөөрлийг пүрэв гаргийн орой олгосон юм. Харин “Johnson & Johnson”-ы нэг тунт вакцинтай холбоотой ийм мэдээлэл хомс байгаа тул хэлэлцээгүй байна.

Энэхүү зөвшөөрөл нь эрхтэн шилжүүлэх мэс засалд орсон болон хорт хавдартай, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа тодорхой хүмүүст хамааралтай байна. Харин зүрхний өвчин, чихрийн шижинтэй хүмүүсийг оруулаагүй гэдгийг Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн доктор Аманда Кон мэдээлжээ.

Дархлаажуулалтын асуудал хариуцсан зөвлөх хорооны мэдээлснээр, нэмэлт тун шаардлагатай эсэх, хэзээ хийлгэх зэргийг өвчтөнүүд, эмч нар шийдэх хэрэгтэй байна. Түүнчлэн гурав дахь тун шаардлагатай талаар ямар нэгэн бичиг олгохгүй бөгөөд хүмүүс өөрсдийн биеийн байдлыг нотлох боломжтой ажээ.

Мөн тус хороо хүмүүст вакцин дархлааны хангалттай хариу урвал үзүүлж байгаа эсэхийг тогтоох ямар нэгэн шинжилгээг санал болгоогүй байна. Одоогийн байдлаар, Хүнс, эмийн хяналтын газар “COVID-19”-ийн вакцины дархлааны хариу урвалыг шалгах ямар ч шинжилгээнд зөвшөөрөл олгоогүй байгаа юм.

Үүнээс гадна мэргэжилтнүүд 12-оос дээш насны сул дархлаатай хүүхдүүдэд гурав дахь тунг зөвлөх нь аюулгүй эсэх талаар хэлэлцэж, “Pfizer”-ийн вакциныг ийм бүлгийн хүүхдүүдэд санал болгохоор шийдвэрлэжээ. Харин “Moderna”-гийн вакцины хувьд 18 болон түүнээс дээш насны хүмүүст тарихыг зөвшөөрөөд байгаа билээ. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?