МЕХИКОД ХИЙН ХООЛОЙ ДЭЛБЭРСНИЙ УЛМААС 22 ХҮН ГЭМТЖЭЭ

2021-08-18  

 Мексикийн нийслэл Мехико хотын орон сууцны нэгэн барилгад даваа гарагт шингэрүүлсэн нефтийн хий дамжуулах хоолойд дэлбэрэлт болсны улмаас 22 хүн гэмтсэнээс нэг оршин суугчийн биеийн байдал хүнд байгаа талаар тус хотын дарга Клаудия Шейнбаум мэдэгджээ.

К.Шейнбаум нийслэлийн өмнөд хэсэгт орших Койоакан өргөн чөлөөн дэх дэлбэрэлт болсон газрыг шалгасан бөгөөд дэлбэрэлтээс үүдэлтэй 1, 2-р зэргийн түлэгдэл, цээж, хүзүүний гэмтэлтэй, эгэмний яс нь хугарсан зургаан оршин суугчийг эмнэлэгт хүргэсэн талаар мэдээлжээ.

Тодруулбал, Койоаканы метроны буудлын ойролцоо байрлах уг орон сууцанд шингэрүүлсэн нефтийн хий хуримтлагдсанаас болж дэлбэрэлт болсон байна. Үүний дараа байшингийн нүүрэн талын эвдрэл, хагарсан цонхнууд, эвдэрсэн тавилга, ор, сандал зэргийг харуулсан гэрэл зургууд нийгмийн сүлжээнд цацагджээ.

Үүнтэй холбогдуулан Мексикийн цэргийн албан хаагчид болон иргэний хамгаалалтын багууд аврах ажиллагаанд оролцож, гарсан хохирлыг шалгахаар ажилласан байна. 

 

Эх сурвалж: МЕХИКО. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?