ИЗРАИЛД 40-ӨӨС ДЭЭШ НАСНЫХАНДИ ВАКЦИНЫ ГУРАВ ДАХЬ ТУНГ САНАЛ БОЛГОНО

2021-08-20  

Израил “COVID-19”-ийн вакцины гурав дахь тунд хамрагдах иргэдийн насны хязгаарыг 50-иас 40 болгон бууруулахаар шийдвэрлэлээ гэж тус улсын төрийн мэдлийн “Kan” телевиз пүрэв гарагт мэдээлэв.

Израилын Эрүүл мэндийн яамны шинжээчдийн хороо халдварын тохиолдлын тоо саяхнаас эрс нэмэгдэх болсонтой холбогдуулан 40-өөс дээш насныхан болон бүх насны багш нарыг вакцинжуулахыг зөвлөсөн гэж уг мэдээнд дурджээ.

Өнөөдрийн байдлаар, Израилд 50-иас дээш насны, хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш таван сар гаруйн хугацаа өнгөрч буй 1.9 сая хүний 1.25 сая орчим нь вакцины гурав дахь тунд хамрагдаад байна.  

Улсын хэмжээнд 5.88 сая орчим хүн буюу нийт хүн амын 63 хувь нь вакцины эхний тунд хамрагдаад байгаа бол 5.4 сая гаруй хүн хоёр тунд, 1.25 сая орчим хүн гурав дахь тунг тариулжээ. 

 
 
Эх сурвалж: ЙЕРУСАЛИМ. /Xinhua/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?