ПАРАЛИМПЫН ХОТХОНД ХАЛДВАРЫН АНХНЫ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

2021-08-20  

Токиогийн Паралимпын наадам эхлэхэд хэдхэн хоногийн хугацаа үлдээд буй энэ үед тамирчдын хотхонд коронавирусний халдварын анхны тохиолдол илэрлээ гэж тус наадмын зохион байгуулагчид өнөөдөр мэдээлжээ.

Шинжилгээний хариу нь эерэг гарсан хүний тухайд тамирчин, Японы иргэний аль аль нь биш гэдгийг холбогдох албаны төлөөлөгчид мэдэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Паралимпын наадамтай холбоотой халдварын 70 гаруй тохиолдол илэрсний дийлэнх нь гэрээт ажилтан, арын албаны ажилтнууд байгааг зохион байгуулагчид мэдээлээд буй юм.

Токиогийн Паралимп наймдугаар сарын 24-нд буюу таван хоногийн дараа албан ёсоор эхлэх бөгөөд энэхүү наадамд 160 орчим багийн 4400 орчим тамирчин оролцох төлөвтэй байна.

Тамирчид Олимпын наадмынхтай адил өдөр бүр коронавирусний шинжилгээнд хамрагдахаас гадна тамирчдын хотхонд амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих журмыг дагаж мөрдөх ажээ.  

Токиод онцгой байдлын дэглэмийг дөрөв дэх удаагаа тогтоогоод буйтай холбогдуулан зохион байгуулагчид наадмын тэмцээнүүдийг Олимпын адил танхимын үзэгчгүйгээр явуулах шийдвэрийг саяхан гаргасан билээ.

Японд сүүлийн үед өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо 20 мянга давж буй нь улсын хэмжээнд урьд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болоод байгаа юм. 

 

Эх сурвалж: ТОКИО. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?