"ТАЛИБАН"-Ы УДИРДАГЧ УЛС ТӨРИЙН ХОРИГДЛУУДЫГ СУЛЛАХЫГ ТУШААЖЭЭ

2021-08-20  

Хэт давруу үзэлтнүүдийн "Талибан" хөдөлгөөний удирдагч Хайбатулла Ахундзада Афганистан дахь улс төрийн хоригдлуудыг шоронгоос суллах тушаал өгсөн тухай талибуудын төлөөлөгч Кари Юсуф Ахмади мэдэгджээ.

“Исламын Эмирт улсын дээд удирдагч, шейх Аль-Хадис Хайбатулла Ахундзада (Хафизулла) бүх шоронгоос улс төрийн хоригдлуудыг суллахыг тушаасан. Мужуудын амбан захирагч нар доод болон өндөр албан тушаалын улс төрийн бүх хоригдлуудыг болзолгүйгээр суллаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгнө" гэж Ахмади твиттер хуудсандаа бичсэн байна. 

“Талибан” хөдөлгөөний удирдагчдын нэг болох мулла Мухаммад Расулыг Пакистаны шоронгоос пүрэв гарагт сулласан тухай Афганистаны “Pajhwok” агентлаг мэдээлжээ. Тэрбээр 2016 оны гуравдугаар сараас хойш Пакистанд хоригдож байсан юм.

“Талибан” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, толгойлогч мулла Мухаммад Умар 2015 оны зун нас барсны дараа өөрийгөө Умарын залгамжлагч хэмээн тунхагласан мулла Ахтар Мансурр болон Мухаммад Расулын эгнээнд элссэн Талибаны бусад удирдагчдын хооронд эрх мэдлийн төлөөх тэмцэл эхэлжээ. Хожим нь Расул энэ тэмцлээс гарч, Афганистаны Исламын Эмирт улсын Дээд зөвлөл гэгчийг байгуулсан байна.

 

Эх сурвалж: КАБУЛ. /RT/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?