МОНГОЛ - ӨВӨР МОНГОЛД МОНГОЛ БИЧИГ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОСОНТОЙ ХОЛБООТОЙГООР МОНГОЛ УЛС ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ХЭРЭГЛЭЭГЭЭ ИХЭСГЭХЭЭР ХИЧЭЭЖ БАЙНА

2021-08-24  

Өвөр Монголд монгол бичиг хэрэглэхийг хориглосонтой холбоотойгоор Монгол Улс үндэсний бичгийн хичээл, хэрэглээгээ ихэсгэхээр хичээж байна. Монгол Улсын засгийн газар бүрэн дунд сургуулийн монгол бичгийн хичээлийн цагийг ихэсгэх, 2025 он гэхэд албан бичгээ монгол бичгээр хөтөлдөг болох тухайгаа зарлажээ. Өвөр Монголчуудыг үндэсний хэл бичгээр нь нухчин дарж байгаатай холбоотойгоор маш олон Монголчууд Монгол бичгийг сурж эхэлсэн бөгөөд Монгол Улсын ерөнхийлөгч хүртэл үндэсний хэл, бичиг соёл, түүх, үнэт зүйлсээ бэхжүүлэх, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлж, хүүхэд залуус, иргэдээ үндэсний бичгээ сурахыг уриалах үүднээс 2020.12.08-наас эхлэн олон нийтийн телевизээр монгол бичгийн хичээл зааж эхэлсэн байна.

Иргэдийн сэтгэгдэл:

  • Ярилцлага:  Эрдэнэ

Өнгөрсөн жил Өвөр Монголчуудын хүний эрхийг зөрчиж, хэл соёлоор нь нухчин дарсан явдал гарсны дараа тав халх ястан болон нийт тусгаар монголчууд нүдэн балай, чихэн дүлий хандаагүй. Жишээлбэл Монголчууд монгол бичгийнхээ үнэ цэнийг ойлгон ухаарч, Өвөр монголчууддаа дам байдлаар туслахын тул үндэсний бичгээ идэвхийлэн сурч, ерөнхийлөгч хүртэл монгол бичгийн хичээл зааж эхэлсэн. Төр засгийн үүрэгтээ анхаарч, янз бүрийн төсөл хэрэгжүүлэх болсон. Төрийн албан хаагчид монгол бичгээр тайлан хөтөлж, тайлангаа ойлгож, бусдад түгээдэг болж байгаа. Үүгээр зогсохгүй бизнесийн байгууллага хүртэл тайлангаа монгол бичиг дээр хийх, хүмүүст ойлгуулах тал дээр ихээхэн анхаардаг болсон.

  • Золзаяа

Монгол бичгийг сэргээн хөгжүүлэх чиглэлээр бизнесийн болон төрийн байгууллагууд төрөл бүрийн хамтарсан ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын засгийн газар Монгол бичгийг хөгжүүлэх үндэсний 3 дугаар хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд монгол бичгийн сургалт, судалгааг эрчимжүүлэх, монгол бичгийн болон техник технологийн хэрэглээг сайжруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажлууд хийгдэж байгаа.  Ялангуяа монгол судлал дотор хэл бичгийн чиглэлийг бие даасан салбар болгож хөгжүүлэх тодорхой ажлуудыг хийж байна. Дэлхийн монголчуудын холбооны зүгээс монгол бичгийг сэргээн хөгжүүлэх чиглэлээр юникод буюу монгол бичгийн цахим хэрэглээг хөгжүүлэх чиглэл дээр илүү анхаарч ажиллаж байгаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?