ХОНГКОНГД "ҮНДЭСНИЙ ЭСРЭГ" КИНОГ ХОРИГЛОЖ МАГАДГҮЙ

2021-08-25  

Хонконгт үндэсний аюулгүй байдлын язгуур эрх ашигт харш киног хориглох талаар нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулжээ.

"Ийнхүү өргөн барьж буй Кинонд цензур тавих тухай хуулийн төсөл нь Хонконгийн "үндэсний аюулгүй байдлыг хамгаалах" БНХАУ-ын шаардлагын дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үүргээ илүү үр дүнтэйгээр биелүүлэх нөхцөлийг хангах зорилготой юм" гэж Хонконгийн Засгийн газраас мэдэгджээ.

Мөн энэхүү хууль нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй аливаа үйлдэл, үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлж, таслан зогсооно гэдгийг дурдсан байна. Уг хуулийн төслийг Хонконгийн Хууль тогтоох зөвлөл ирэх лхагва гарагт хэлэлцэхээр төлөвлөж байна.

Хэрэв хуулийн төсөл батлагдвал аливаа кино нь үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд Хонконгийн засаг захиргааны ерөнхий нарийн бичгийн дарга өмнө нь олгосон киноны зөвшөөрлийг хүчингүй болгох чиг үүргийг Кино цензурын газарт өгөх эрхтэй болох ажээ.

Ингэснээр зөвшөөрөгдөөгүй киног олны хүртээл болгосон нөхцөлд нэг жилийн хорих ял оноох юм уу торгууль ногдуулна. 

Эх сурвалж: Anadolu

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?