Э.ФАУЧИ: АНУ-Д "COVID-19"-ИЙГ 2022 ОНЫ ЭХЭН ҮЕ ГЭХЭД ХЯНАЛТАД АВАХ БОЛОМЖТОЙ

2021-08-25  

АНУ “COVID-19”-ийн илүү олон вакцины зөвшөөрлийг эцэслэн баталснаар халдварыг 2022 оны эхэн үе гэхэд хяналтад авах боломжтой харагдаж байна гэж тус улсын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн Энтони Фаучи мягмар гарагт мэдэгджээ.

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ “Pfizer” компанийн вакцинд эцсийн шатны зөвшөөрөл олгосноос нэг хоногийн дараа доктор Э.Фаучи ийнхүү мэдэгдсэн байна.

“Вакцинд хараахан хамрагдаагүй байгаа 80-90 сая хүний дийлэнхийг вакцинжуулж чадвал хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэлнэ гэдэгт итгэж байна” гэж тэрбээр “NBC” телевизэд ярилцлага өгөх үеэрээ ярьжээ. Үүнд вакцинд хамрагдахад тааламжгүй ханддаг болон вакцин хийлгэх боломж үүсээгүй байгаа хүмүүс багтаж байгаа юм.

“Ойрын долоо хоногуудад “Moderna”, “Johnson & Johnson” компанийн вакцинуудыг хэрэглэх зөвшөөрлийг Засгийн газраас эцэслэн баталж, хүүхдүүдийг вакцинжуулах зөвшөөрөл энэ намраас гарах төлөвтэй байгаа тул нөхцөл байдал нааштайгаар эргэх боломжтой” гэж Э.Фаучи ярьжээ.

Даваа гарагт “Pfizer”-ийн вакциныг хэрэглэх зөвшөөрөл эцэслэн батлагдсаны дараа вакцинжуулалтын баталгаа шаардана гэдгээ мэдэгдсэн АНУ-ын бүс нутаг, байгууллагуудын тоо нэмэгдсэн байна.

АНУ нь коронавирусний халдварын үзүүлэлтүүдээрээ дэлхийд нэгдүгээрт жагссан хэвээр байгаа бөгөөд Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, улсын хэмжээнд халдварын 38 сая гаруй тохиолдол илэрч, 630 мянга орчим хүн халдвараар нас баржээ. 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /VOA/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?