ЭНЭ САРЫН 28,29-НД ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА

2021-08-25  

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 28, 29-нд Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Тодруулбал, Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/, Улсын их дэлгүүрийн урд талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар /олны нэрлэдгээр гурван өндөр/ байрны хойд талын талбайд зохион байгуулна.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ахлуулсан, төрийн болон төрийн бус байгууллагын 23 төлөөлөгчөөс бүрдсэн Ажлын баг ажиллаж байна. Ажлын багийн ээлжит хурал өчигдөр болж, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, цахилгаан, цэвэрлэгээ, хог тээвэрлэлт, худалдаа, үйлчилгээний чиглэлээр онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Хичээлийн шинэ жилийн өмнө сурагч, оюутан, эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлэх зорилготой уг үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтэс болон дүүргүүдэд бүртгэж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос түрээсийн төлбөр авахгүй бөгөөд асар, цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн мөнгийг хамгийн бага хэмжээнд байхаар шийдвэрлэж буй юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?