БАЯР ЁСЛОЛ, ТЭМЦЭЭН УРАЛДААН БОЛОХГҮЙ

2021-08-26  

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 08 сарын 25-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 08 дугаар сарын 31-ээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.

Үүнтэй холбоотойгоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын “Чингис хаан” боомтоос бусад боомтод 2021 оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгав. Ингэснээр одоогийн үргэлжилж байгаа улбар шар түвшинд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэсэн үг юм. 

"Улбар шар" түвшинд хязгаарлах үйл ажиллагаанууд:

  • Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал, цуглаан, цайллага, хүлээн авалт
  • Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын үйл ажиллагаа
  • Соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаа хэмээн заасан байдаг.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?