КАБУЛД БОЛСОН ХАЛДЛАГЫГ ДЭЛХИЙ ДАХИН ЗЭМЛЭН БУРУУШААЖ БАЙНА

2021-08-27  

Афганистаны нийслэл Кабул хотын олон улсын нисэх буудалд пүрэв гарагт үйлдсэн дэлбэрэлтүүдийг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “зэрлэг балмад” хэмээн шүүмжилжээ.

Тийнхүү Б.Жонсон АНУ, Афганистаны ард түмэнд гүнээ эмгэнэл илэрхийлэхийн сацуу олон иргэн амь насаа алдсан явдалд харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Мөн Их Британи Афганистанаас нүүлгэн шилжүүлэх ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгийг мэдэгджээ.

Саудын Арабын Гадаад хэргийн яам “Twitter” хуудсаараа дамжуулан хийсэн мэдэгдэлдээ, Кабулын нисэх буудалд болсон халдлагыг эрс зэмлэн буруушааж буйгаа онцлон тэмдэглээд, ийм үйлдэл нь шашны зарчмууд, хүн төрөлхтний үнэ цэнтэй зөрчилдөж буйг мэдэгдсэн байна.

Мөн Энэтхэгийн Гадаад хэргийн яам Кабулд болсон дэлбэрэлтийг зэмлэн буруушаагаад, “Дэлхий дахин терроризм болон террористуудыг хоргодох газраар хангаж буй хүмүүсийн эсрэг хүчээ нэгтгэх хэрэгтэй гэдгийг өнөөдрийн халдлагууд харууллаа” хэмээн мэдэгджээ.

Үүний зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Кабулд болсон аймшигт террорист халдлагыг бүх нийтээрээ эрс зэмлэн буруушааж буйг” мэдэгдээд, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлсэн байна. 

 

Эх сурвалж: КАБУЛ. /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?