ШИНЭ ЗЕЛАНДАД "ДЕЛТА" ХУВИЛБАРААР ХАЛДВАРЛАСАН 70 ТОХИОЛДОЛ ШИННЭЭР ИЛЭРЧЭЭ

2021-08-27  

Шинэ Зеландад баасан гарагт “COVID-19”-ийн “Дельта” хувилбараар халдварласан 70 тохиолдол шинээр илэрснээр дотоодод бүртгэгдсэн ийм тохиолдлын тоо 347-д хүрчээ. 

“Дельта” хувилбараар халдварласан шинэ тохиолдлууд бүгд хамгийн том хот болох Оклендэд илэрчээ. Ингэснээр Оклендэд илэрсэн нийт тохиолдлын тоо 333-т хүрсэн бол нийслэл Веллингтонд 14 тохиолдол бүртгэгдээд байна.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтад авах хатуу журмыг чанд баримтлан бүх тохиолдлыг тусгаарлах байр луу шилжүүлжээ. 

Эпидемиологийн хувьд халдварын тохиолдлуудын 278 нь өөр хоорондоо холбоотой болох нь тодорхой байгаа бол үлдсэн 69 тохиолдол хэрхэн халдварласныг хараахан тогтоогоогүй байна гэж уг мэдэгдэлд дурдсан байна. 

Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 19 хүний биеийн байдал, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй нэг хүний биеийн байдал тогтвортой байгааг мэдээлжээ. 

Баасан гарагт хилийн чанадаас ирсэн хүмүүсийн дунд халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Цар тахал дэгдсэнээс хойш Шинэ Зеландад халдварын нийт 2941 тохиолдол илэрчээ.

 

Эх сурвалж: ВЕЛЛИНГТОН. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?