ИРГЭДИЙН МАСК ЗҮҮХ ХАНДЛАГА БАГАССАН

2021-08-30  

Дэлхий даяар тархаад байгаа халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөх юм. Хоорондоо харьцаж буй хоёр хүн аль аль нь амны хаалтаа зүүсэн бол халдвараас 90 хувь хамгаална гэж манай улсын ЭМЯ-аас мэдээлээд байгаа. Тэгвэл VI сараас хойш иргэдийн амралт зугаалга, баяр наадам эхлэхтэй зэрэгцэн хөдөө орон нутаг болоод хотын захаар маск зүүх иргэдийн хандлага багассан. Энэ нь халдвар тархах магадлал улам ихэсгэж байгааг иргэдийн сэтгэгдлээс харж болно.

  • Иргэн:

Маск зүүхгүй байгаа гол шалтгаануудын нэг бол II тун вакцин. Иргэдийн 90 гаруй хувь нь II тун вакцинааа хийлгэсэн. Үүний хүрээнд вакцины хүчин чадлыг үндэслээд түүнийхээ хүрээнд маск зүүхгүй байгаа хандлага ажиглагдаж байгаа. Нөгөө талаас ДЭМБ болон Монголын ЭМБ-аас “та II тун вакцинаа хийлгэсэн бол олон нийтийн газраар зорчих эрхтэй болно. Үүнийхээ хүрээнд та заавал маск зүүх шаардлагагүй” гэсэн тийм хариу өгч байсан. Ерөнхий сайд ч мөн хоёр долоо хоногийн дараа бид маскаа тайлах боломжтой гэсэн боловч өдийг хүртэл маск зүүлгэж байгаа нь иргэдэд тодорхой бус хариулт болж үлдсэн.

  • Иргэн: Б. Бямбагэрэл:

Миний бодлоор иргэд маскаа зүүх нь багасаж байгаа гэж бодож байна. Учир нь улирлаасаа шалтгаалаад, аялал зугаалгаар явахдаа маскгүй явж байгаа нь харагдаж байгаа. Мөн хүмүүс йлчилгээний газруудаар, хотын захаар маскгүй явж байгаа байгаа. Энэ нь вакцин хийлгэсэн дээ итгэлтэй болсон ч юм уу, тусаад эдгэсэн, дархлаа тогтсон гэсэн ойлголттой болохоор маск зүүх хандлага багассан гэж бодож байна.

  • Иргэн: Ж. Батгэрэл:

Маск зүүх хандлага багассан. Энэ нь зун аялал жуулчлалтай холбоотойгоор “назгайрсан” байдалтай маск зүүх нь багассан гэж бодож байна. Хүмүүс мөн II тундаа найдаад маскаа бүрэн зүүдэггүй. Хамар болон амаа ил гаргаж стандартын дагуу зүүхгүй байгаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?