ОУОХ-НЫ ТЭРГҮҮН АСАН ЖАК РОГГЕ ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

2021-08-30  

Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн асан Жак Рогге 79 насандаа таалал төгслөө гэж тус хорооноос ням гарагт мэдэгдэв.

ОУОХ-ны найм дахь тэргүүний албан тушаалыг 2001-2013 онд хашсан түүний халааг одоогийн тэргүүн Томас Бах авсан бөгөөд тийнхүү Ж.Рогге хүндэт тэргүүн болсон юм.

“Жак спортод хайртай, тамирчидтай хамт байх дуртай нэгэн байсан бөгөөд энэхүү мөн чанараа өөрийнхөө таньдаг хүн бүхэнд түгээдэг байсан. Тэрбээр спортоос авдаг баяр баяслаа бусдад түгээгч нэгэн байлаа” гэж Т.Бах дурсан хэлжээ.

Мөн ОУОХ-г орчин цагтай хөл нийлүүлэн шинэчлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг тус хорооны тэргүүн цохон тэмдэглэсэн байна. 

Т.Бах үргэлжлүүлэн, Ж.Рогге залуучуудын спортыг хөгжүүлэх чиглэлд гаргасан хүчин чармайлт хийгээд залуучуудын Олимпыг санаачилсан гэдгээрээ түүхэнд дурсагдан үлдэх болно хэмээн онцлон хэлжээ. 

Эх сурвалж: ЛОЗАНН. /Reuters/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?