КОВИДЫН УЛМААС ГЭРТЭЭ ТҮГЖИГДСЭН ХҮҮХДҮҮД СЭТГЭЛ ЗҮЙН ЭМГЭГТЭЙ БОЛЖ БАЙНА

2021-08-31  

Цар тахлын улмаас сургууль, цэцэрлэг, сургалтын төвүүдийг хаагдсан ба үүний улмаас Монголд олон хүүхэд сэтгэлзүйн асуудал, тогтворгүй байдлаас болж зовж шаналж байна. Ковид нь хүүхдүүдэд сэтгэлзүйн хямрал үүсгэж, тэдний өдөр тутмын амьдралыг өөрчилжээ. Сэтгэлзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл судлаач Б.Баярцэнгэл: Ковидлоос болж зарим хүүхдийн зан байдал өөрчлөгдөхийг анхааруулахад хүргэв. Б.Элбэгжаргал: Хүүхэд, гэр бүлүүд зурагт удаан үзэхээс залхаж байгаа. Монгол Улс 2020 оны 9 -р сараас хойш хоёр жилийн хугацаанд ойролцоогоор дөрвөн удаа хөл хорио тогтоосон гэж мэдээлж байна.

  • Ярилцлага: Сэтгэлзүй сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэн Сэтгэл судлаач Б. Баярцэнгэл:

Монгол улсын хэмжээнд хөл хорионд байгаа бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүй тогтворгүй байдал ажиглагдаж байгаа. Манай хүрээлэнд хандаж байгаа байгаа гэр бүлийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд маш их онцгой сэтгэлзүйн өөрчлөлт ажиглагдсан. Цэцэрлэгийн насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог гэхээр хөдөлгөөн, тоглоом болон сургалтын байгууллагаар дамжуулаад нийгмийн харилцаагаа нөхдөг. Энэ нийгмийн харилцааг гэр бүлийн  орчинд төдийлөн нөхөж чадахгүй байгаа нь маш их ажиглагдаж байгаа. Тухайлбал хүүхдүүд гадагшаа чиглэсэн, өөртөө итгэх итгэл өндөртэй хүүхдүүд түрэмгий байдал маш их ажиглагдаж байгаа. Зан төлөвийн өөрчлөлтөд өртөмтгий байдал ажиглагдсан. 

  • Ярилцлага: VII ангийн сурагч Б. Мөнх-Эгшиглэн:

Хөл хорионы үед найзуудтайгаа уулзаж чадахгүй байсан. Найзуудтайгаа кино театр болон кофе шоп, парк орж чадахгүй байсан. Энэ жил парк нээгдэж найзуудтайгаа тоглосон. II, III болон XII сарийн үед хичээл ороогүй хөл хориход найзуудтайгаа уулзаж чадахгүй хичээлээ хийж чадахгүй байсан. Хөл хорионы үе их уйтгартай гэртээ зүгээр л сууж байсан. Гэхдээ гэрийн даалгавраа  хийж байсан. 

  • Ярилцлага: Эцэг эхийн төлөөлөл Б. Элбэгжаргал:

Орон сууцны айлын гэртээ байгаа хүүхэд телевиз маш  их үздэг. Телевиз үзүүлэхгүй байхаар, хүүхэд өдөр болгон тоглодог тоглоомоороо тоглохоос уйдчихдаг. Хэдйигээр эцэг эхчүүд тоглоомоо сэлгэж өгөөд хүүхэдтэйгээ ажиллаад, тоглох ч гэсэн хоногийн бүтэн сэрүүн байгаа 12 цагийг хангаж чаддаггүй юм байна лээ. Манай том хүүхдүүд цэцэрлэгт явж байсны хувьд маш их хохиролтой байсан. Сэтгэлзүйн хувьд гунигтай гэх үү, хүүхэд цаанаа гунигтай уйтгартай болдог шүү дээ. Хийх юмаа олж ядан “youtube”-ийг маш олон цагаар үзсэн. Тэр нь эрүүл мэндэд мэдээж маш хортой байгаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?