БНХАУ-ЫН ГХЯ: АНУ-ЫН ЦЭРГҮҮД ГАРСНААР АФГАНИСТАНЫ ТҮҮХЭНД ШИНЭ ХУУДАС НЭЭГДЭЖ БАЙНА

2021-09-01  

Америкийн цэргүүд Афганистанаас гарсан нь АНУ-ын бодлого амжилтгүй болсныг гэрчилж, Афганистаны ард түмний түүхэнд шинэ хуудас нээгдэж байна гэж БНХАУ-ын ГХЯ -ны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбин мэдэгдэв.

“АНУ цэргээ Афганистанаас гаргалаа. Энэ бол бусад улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцож, өөрсдийн үнэт зүйлс, өөрсдийн нийгмийн тогтолцоог тулгадаг АНУ-ын бодлого бүтэлгүйтсэнийг гэрчилж буй юм" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Хятадын дипломатчийн хэлснээр, "Афганистаныг тайван замаар сэргээн босгох шинэ үе ирлээ".

“Энэ улсын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Хятад улс Афганистаны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үргэлж хүндэтгэж ирсэн" гэж Ван Вэньбин онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ, Бээжин Кабулын талаар найрсаг бодлого явуулахаар төлөвлөж байна гэв.

 

Эх сурвалж: БЭЭЖИН. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?