ПАНЖШЕРИЙН ГУРВАН НУТГИЙГ ТАЛИБУУД ЭЗЛЭН АВСАН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ НЯЦААЖЭЭ

2021-09-01  

 “Талибан” хөдөлгөөний хяналтад ороогүй Афганистаны цорын ганц бүс нутаг болох Панжшер мужийн гурван нутгийг талибууд эзлэн авсан гэх мэдээллийг тус муж дахь Үндэсний эсэргүүцлийн фронтын дайчид няцаажээ.

Эсэргүүцэгчидтэй ойр эх сурвалжийн мэдээлснээр, талибууд Панжшер муж руу сэтлэн орохыг оролдсон боловч цохигдон ухарч, ноцтой хохирол амссан байна.

“Талибууд дахин худал мэдээлэл тарааж байна. Тэд баруун талаар Панжшерийн нутаг дэвсгэр лүү сэтлэн орох гэж оролдсон боловч цохигдон ухарч их хэмжээний хохирол амссан. “Талибан” хөдөлгөөний олон арван дайчин амиа алдаж, шархадсан эсвэл олзлогдсон" гэж эх сурвалж хэлжээ. Түүний хэлснээр одоогоор бүс нутгийн байдал ерөнхийдөө тайван байна.

Өмнө нь “Талибан”-ы төлөөлөгчид Панжшерийн гурван чухал бүс нутаг, давааг эзлэн авч чадсан бөгөөд удахгүй "ялалтаа" зарлана гэж мэдэгдэл хийсэн юм.

 

Эх сурвалж: КАИР. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?