АФГАНИСТАНЫ ПАРАЛИМПЫН ТАМИРЧДАД ВИЗ САНАЛ БОЛГОЖЭЭ

2021-09-02  

Афганистанд “Талибан” хөдөлгөөн дахин хяналтаа тогтоосноос үүдэн үүссэн хүндхэн нөхцөл байдлыг үл харгалзан Токиогийн Паралимпын наадмыг зорин ирсэн хоёр тамирчинд Австрали хүмүүнлэгийн виз санал болгосон гэж тэднийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцсон өмгөөлөгч лхагва гарагт мэдээлжээ.

“Гэвч таеквондогийн эмэгтэй тамирчин Закиа Худадади, энэ долоо хоногт эрэгтэйчүүдийн уртын харайлтын тэмцээнд оролцсон Хоссайн Расули нарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцдог спортын хамгийн том тэмцээний дараа “хэрхэхээ шийдэх орон зайг нь олгох хэрэгтэй” гэдгийг Австралийн “Human Rights for All” хуулийн фирмийн өмгөөлөгч Элисон Баттиссон онцлон тэмдэглэсэн байна.

“Талибан”-ы хяналтад орсон нийслэл Кабул хотоос амжилттай нүүлгэн шилжүүлсний дараа З.Худадади, Х.Расули нар Японы нийслэл Токио хотноо өнгөрсөн бямба гарагт ирсэн юм. Э.Баттиссон нь тэднийг бусад олон арван тамирчны хамт хамаарал бүхий хүмүүстэй нь нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцжээ.

“Австрали улс хоёр тамирчинд виз олгосон. Гэхдээ энэ бүх үйл явдал маш богино хугацаанд болж өнгөрсөн тул тэдэнд хамгийн сайн гэсэн шийдвэрээ гаргах орон зайг олгох хэрэгтэй” гэж Э.Баттисон ярьсан байна.

Австралийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч асан, дүрвэгсдийн өмгөөлөгч Крейг Фостер Австралийн “Nine News” сувагт ням гарагт мэдээлэхдээ, тэдний очих эцсийн цэг хараахан тодорхой болоогүй байгааг дурдаад, “гайхалтай ажлыг” гүйцэтгэсэн Гадаад хэргийн сайд Мариз Пейн тэргүүтэй бусад улстөрчдөд талархал илэрхийлжээ.

Австралийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт цахим шуудангаар дамжуулан, “Манай улс хүмүүнлэгийн хөтөлбөрийнхөө хүрээнд 3000 мянган афган иргэн хүлээн авах үүрэг амлалт өгсөн. Дотоод хэргийн яамны хувьд тодорхой хүмүүсийн талаар мэдээлэл өгөх боломжгүй бөгөөд үндэсний цөөнх, эмэгтэйчүүд, хүүхдүүд болон манай улсын иргэдтэй гэр бүлийн холбоотой хүмүүсийг эн тэргүүнд авч үзнэ” гэж мэдэгджээ.

Афганистаны паралимпын хоёр тамирчин нүүлгэн шилжүүлэгдсэнийхээ дараа Францын нийслэл Парис хотод долоо орчим хоног байрлажээ. Х.Расули эрэгтэйчүүдийн 100 метрийн “T47” ангиллын уралдаанд оролцох ёстой байсан боловч хоцорч ирсэн тул эрэгтэйчүүдийн уртын харайлтын “T47” ангилалд мягмар гарагт өрсөлдсөн байна.

Харин З.Худададигийн хувьд эмэгтэйчүүдийн таеквондогийн 44-49 кг-ын жинд пүрэв гарагт хүчээ сорино. Ингэснээр тэрбээр 2004 оноос хойш Паралимпын наадамд оролцсон Афганистаны анхны эмэгтэй тамирчин болно гэж Олон улсын паралимпын хорооноос мэдээлжээ. 

Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com 2021-09-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?