КУБА ДОТООДДОО ГАРГАН АВСАН ВАКЦИНААР ХОЁРООС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ДАРХЛААЖУУЛНА

2021-09-02  

 Кубын эрх баригчид 12 дугаар сар гэхэд хүн амынхаа 90 хувийг дархлаажуулах зорилгодоо хүрэхийн тулд дотооддоо гарган авсан “Soberana-2” вакцинаар 2-18 насны хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөж байна.

Өсвөр насны хүүхдүүдийг энэ долоо хоногоос вакцинжуулж эхлэх бол бага насны хүүхдүүдийг есдүгээр сарын дунд үеэс хамруулахаар төлөвлөжээ.

Куба улсын Финлигийн хүрээлэнгээс мэдээлснээр, хүүхдүүдийн дунд явуулсан туршилтын дүнд “Soberana-2” нь аюулгүй болох нь батлагдсан бөгөөд насанд хүрэгчдээс илүү хүчтэй дархлааны хариу урвал үүсгэсэн байна.

Одоогийн байдлаар Кубын 11.3 сая хүн амын тал орчим хувь нь “COVID-19”-ийн вакцины дор хаяж нэг тунг тариулсан бол 3.5 сая гаруй хүн хоёр тунг бүрэн хийлгэжээ.

Эх сурвалж: ХАВАНА. /The Guardian/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?