"ЧИ ИЙМ ШИЙДВЭР ГАРГАСАНДАА НАСАН ТУРШДАА ХАРАМСАЖ ЯВАХ БОЛНО" ГЭЖ ХЭЛЖЭЭ

2021-09-02  

Өнгөрсөн 8-р сарын 24 өдөр Япон улсын шүүх анх удаа Якузагын толгойлогчид цаазаар авах ял оноосон билээ. 

Шүүгч Күдокай бүлэглэлийн тэргүүн 74 настай НОМУРА-г цаазаар авах ял уншиж танилцуулсны дараа тэрээр шүүгчид хандан " Шударга шүүнэ гэж бодсон боловч огт шударга байсангүй, Чи ийм шийдвэр гаргасандаа насан туршдаа харамсаж явах болно" гэж хэлжээ. Түүнтэй хамт бүх насаараа хорил ял сонссон Кудокай бүлэглэлийн хоёр дахь тэргүүн 65 настай ТАНОҮВЭ шүүх танхимыг орхин гарахдаа шүүгчийг нэрээр нь дуудан "Арай хэтэрч байгаа юм биш үү, Токио хотод шүүгчээр ажиллаж байгаагаа азтайд тооц" гэж хэлсэн байна. 

Кудокай бүлэглэл нь Япон улсад хамгийн хэрцгий бүлэглэлийн нэгд тооцогддог бөгөөд тэдний үйл ажиллагаанд энгийн ард иргэд ихээр хохирдог байна. 1988 онд нэгэн шөнийн цэнгээний газар Якуза нарыг оруулахгүй гэсний төлөө бүлэглэлийн нэг гишүүн дотогш орон хор цацаж 150 хүнийг хордуулж байсан байна. 1990 онд нэгэн рэсторанд галт зэвсэг ашиглаж байсана бол 1994 онд рестораны гаднаас галт зэвсэг ашиглан олон хүнийг гэмтээж байжээ. Эдгээр үйлдлүүд нь улам даамжирч 2003 онд гар бөмбөг ашиглан 12 иргэнийг хүнд болон хөнгөн хэлбэрээр гэмтээж байжээ. 2012 онд шөнийн цэнгээний газар ажиллуулдаг энгийн эмэгтэй хүнийг хутгалах гэх мэт энгийн иргэнийг маш их хохироож байсан байна. 

Күдокай бүлэглэлийн толгойлогчид 2014 онд хүн амины хэргээр баригдсан ба 2021 оны 8 сард эцэслэгдэн шийдвэрлэгдсэн юм. 

Б.ПҮРЭВДОРЖ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com 2021-09-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?