"APPLE" ЦАХИЛГААН АВТОМАШИНЫХАА ҮЙЛДВЭРИЙГ 2024 ОНД ЭХЛҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

2021-09-03  

АНУ-ын “Apple” компани цахилгаан автомашиныхаа үйлдвэрлэлийг 2024 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар “Apple Insider” цахим хуудас мэдээлжээ.  

Тус цахим хуудаст мэдээлснээр, компанийн удирдлагууд одоогоор Азийн автомашин үйлдвэрлэгчидтэй уулзалт хийж байна. Калифорнид төвтэй тус компанийнхан хагас дамжуулагчийн хомсдолд ороод байгаа нөхцөлд “Apple Car” цуврал машиныхаа үйлдвэрлэлийг хэрхэн баталгаажуулах талаар санаа зовж байгаа аж.

“Apple” компани “Hyundai”, “Kia” компаниудтай цахилгаан автомашин үйлдвэрлэх гэрээ байгуулахад ойрхон байна гэж Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр урьд нь мэдээлсэн юм. “Apple”-ын цахилгаан машиныг АНУ-ын Жоржиа муж улсын Уэст-Пойнт хот дахь “Kia” компанийн үйлдвэрт үйлдвэрлэж магадгүй гэж хэвлэлүүд таамаглаж байв. Харин “Bloomberg” агентлаг хоёрдугаар сарын 5-нд мэдээлэхдээ, энэ асуудлаарх компаниудын хоорондох уулзалтыг зогсоосон гэжээ.   

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?