АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Жон Керри БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Итэй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар цахимаар уулзах үеэрээ хийн ялгарлаа бууруулах чиглэлд илүү их хүчин чармайлт гаргахыг уриаллаа гэж Төрийн департамент мэдээлжээ.
“АНУ нэн даруй нухацтайгаар авч үзэн холбогдох шийдвэрийг гаргах шаардлага тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямралыг зохицуулахын төлөө дэлхий дахинтай хамтран ажиллах үүрэг хүлээсэн гэдгийг Ж.Керри дахин нотлоод, хийн ялгарлаа бууруулах чиглэлд нэмэлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг БНХАУ-д уриаллаа” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.