АНУ-ын Калифорни муж улсад гарсан “Калдор” ойн түймрийг унтраахаар 4400 гаруй гал сөнөөгч ажиллаж байна гэж Цагаан ордон мэдээлжээ.
АНУ-ын засаг захиргаанаас мэдээлснээр, түймэр хэдэн арван мянган хүнд аюул учруулж байгаа аж. Калифорнид гарсан түймрийг унтраахад АНУ-ын Батлан хамгаалах яамнаас нэмэлт хүч илгээхээр бэлтгэж байна.
Калифорнийн зүүн хэсэгт хүн ам бага суурьшсан уулархаг нутгуудад наймдугаар сарын дундуур дэгдсэн түймэр 84 мянга гаруй га талбайг хамарчээ. Өмнө нь эрх баригчид 30 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхээ мэдэгдсэн юм. Түймэрт 600 гаруй барилга байгууламж сүйдсэн байна. Өнөөдрийн байдлаар түймрийн 23 хувийг унтраажээ.
Калифорни муж улсын эрх баригчдад холбооны улсын тусламж илгээх үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гаргийн орой өгсөн байна.
Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/