БНСУ-Д "МЮ" ХУВИЛБАРЫН АНХНЫ ТОХИОЛДЛУУД ИЛЭРЧЭЭ

2021-09-04  

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ "анхааралтай ажиглах хувилбарууд"-ын ангилалд орсон коронавирусний шинэ хувилбар болох “Мю”-гээр халдварласан анхны тохиолдлууд БНСУ-д илэрчээ.

Тус улсын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвөөс мэдээлснээр, шинэ хувилбараар халдварласан гурван тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Мексик, АНУ, Колумбиас зөөвөрлөгдөн ирсэн байна.

ДЭМБ энэ оны нэгдүгээр сард Колумби улсад анх илэрсэн коронавирусний “B.1.621” хувилбарыг даваа гарагт “анхааралтай ажиглах хувилбарууд”-ын ангилалд оруулжээ. Уг хувилбарыг ДЭМБ “Мю” гэж нэрлэж байгаа юм.

ДЭМБ-ын мэдээлснээр, “Мю” хувилбар одоогийн байдлаар дор хаяж 39 оронд бүртгэгджээ.

 

 

Эх сурвалж:СӨҮЛ. /Yonhap/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?