ТАЛИБУУД ПАНЖШЕР МУЖИЙГ ЭЗЛЭН АВСНАА ЗАРЛАЖЭЭ

2021-09-04  

 “Талибан” хөдөлгөөн Панжшер мужийг эзлэн авч, Афганистаны бүх нутаг дэвсгэрт хяналтаа тогтоосноо зарласан тухай “Reuters” агентлаг  тус хөдөлгөөн дэх эх сурвалжуудаас эш татан баасан гарагт мэдээлжээ

Афганистанаас ирж буй мэдээгээр талибуудыг эсэрүүцэгчдийн сүүлчийн түшиц газар болох Панжшерийн хөндий орчимд ширүүн тулаан өнгөрсөн шөнөөс хойш зогсолтгүй үргэлжилж байна. Мөргөлдөөнд оролцогч талууд юу болж байгаа талаар өөр өөр мэдээлэл өгч байна.

Бүс нутаг дахь ТАСС агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, Панжшер мужийг эзлэн авсан тухай талибуудын урьд нь тараасан мэдээллийг Үндэсний эсэргүүцлийн фронтын хүчнүүд няцаажээ. 

“Талибан” болон Үндэсний эсэргүүцлийн фронтын төлөөлөгчдийн хооронд хийсэн хэлэлцээ амжилтгүй болсны дараа талибууд энэ долоо хоногийн эхээр Панжшер муж руу дайралт хийжээ. Талибууд бүс нутагт нэг ч постыг эзэлж авч чадаагүй гэж Үндэсний эсэргүүцлийн фронтын төлөөлөгч Фахим Дашти пүрэв гарагт ТАСС агентлагт мэдээлсэн байна. Тэрбээр 350 орчим талибан тулалдаанд амь үрэгдсэн гэж мэдээлсэн боловч эсэргүүцэгчдийн талаас амь үрэгдсэн хүмүүсийн тоог тодорхой хэлээгүй байна. Харин талибууд Панжшер луу хийж буй дайралт амжилттай болж байгаа бөгөөд “ойрын үед” бүрэн хяналтдаа авахаар төлөвлөж байна гэж мэдэгдэж байв.

Панжшер бол Афганистаны 34 мужаас “Талибан” бүлэглэлийн хяналтад ороогүй цорын ганц муж юм. 1710 мянган хүн амтай тус муж нь Кабулаас зүүн хойд зүгт 125 км зайд өндөр уулсаар хүрээлэгдсэн 3610 хавтгай дөрвөлжин км бүхий хөндийд оршдог бөгөөд тус улсын хойд ба өмнөд хэсгийг холбосон гол хурдны замын ойролцоо байрладаг.

 

Эх сурвалж: МОСКВА. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?