КИМ ЖАН УН ХҮНСНИЙ ХОМСДЛЫГ ЗОХИЦУУЛАХЫГ УРИАЛЖЭЭ

2021-09-04  

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун хүнсний нөөцтэй холбоотой асуудлуудыг зохицуулахыг холбогдох албаны төлөөлөгчдөд уриалаад, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аюулын уршгийг онцгойлон анхааруулжээ.

Өнгөрсөн онд дайран өнгөрсөн далайн олон шуурга амин чухал ургацад хохирол учруулсан бол энэ онд хүчтэй аадар бороо орсноос үүдэлтэй үерийн гамшиг мөн ихээхэн уршиг дагуулаад байгаа юм.

Ким Жөн Ун “хэвийн бус уур амьсгал”-ын нөхцөлийг даван туулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдаад, ган, үерийн гамшгаас үүдэлтэй асуудлуудыг зохицуулахыг хүсжээ. Тэрбээр пүрэв гарагт болсон эрх баригч намын улс төрийн товчооны хуралдааны үеэр ийнхүү хэлсэн байна.

"Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй “аюулын" давтамж сүүлийн жилүүдэд улам нэмэгдэж буй нь шаардлагатай арга хэмжээнүүдийг “нэн даруй” авч хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна" гэж БНАСАУ-ын удирдагч мэдэгджээ. Мөн үерийн гамшгийн уршгаас сэргийлэх дэд бүтцийг сайжруулахыг уриалсан байна.

БНАСАУ-ын эдийн засагт байгалийг гамшигт үзэгдлүүдээс гадна тус улсын эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээнүүд, мөн “COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд хилээ хааж, хатуу хөл хорио тогтоосон нь сөргөөр нөлөөлж буй юм.

Хэдийгээр БНАСАУ улс орондоо “COVID-19”-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдэгдэж байгаа ч хилээ хааж, хөл хорио тогтоосон юм. Тийнхүү хилээ хаасан нь БНХАУ-аас хүлээн авдаг импортод нөлөөлж байна.

Мөн Ким Жөн Ун халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах нь ихээхэн ач холбогдолтой болохыг мэдэгдсэнийг БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл уламжилжээ.

Энэ долоо хоногийн эхээр НҮБ БНАСАУ “COVID-19”-ийн гурван сая орчим тун вакциныг хүлээн авахаас татгалзсан талаар мэдээлсэн юм. Тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, БНАСАУ дэлхий дахинд вакцины нөөц дутагдалтай байгааг харгалзан халдварт илүү их нэрвэгдсэн улсад тэдгээр вакциныг нийлүүлэхийг хүссэн байна. 

 

Эх сурвалж: ПЁНЬЯН. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?