ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ӨССӨН НЬ ТЭЭВРИЙН САЛБАРТ СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА

2021-09-07  

Ковидын улмаас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хамгийн дээд хэмжээндээ хүрсэн нь Монгол улс дахь таксины үнэд ихээхэн нөлөөлжээ. Эрх баригчид таксины төлбөрийг км тутамд 1000 төгрөгөөр тогтоодог байсан бол гуравдугаар улиралд огцом өсч 1500-2000 төгрөгт хүрсэн нь ажил эрхлэлт, зах зээлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг ихээхэн нөлөөлнө гэдгийг судалгаа харуулж байна. Иргэн Ж.Намжил нэг сарын доторх хоёр удаагийн үнийн өсөлт нь тээврийн зардлыг нэмэгдүүлэх бөгөөд энэ нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулах замаар эдийн засагт нөлөөлнө хэмээн үзэж байна.

  1. Иргэдийн төлөөлөл Б.Одбаяр:

Бензиний үнэ сая сонгуулийн дараа нэмэгдээд 200 дараа нь дахиад 200 тэгээд 300-аар нэмэгдсэний дараа таксины бас хамгийн доод тал 1500 гэж байна. Зарим нь оройн цагаар 2000 хүрж байх шиг байна. Гэхдээ бензиний үнэ нэмэгдэхэд бүх юмны үнэ нэмэгддэг. Бүр газны үнэ хүртэл нэмэгдсэн байгаа. Яагаад газ хүртэл нэмэгдсэн бэ гэхээр газыг бензинээр явдаг машинаар зөөдөг гэсэн. Тэгэхээр бензиний үнэ дагаад бүх юмны үнэ нэмэгдэх нь хууль ёсны хэрэг. Хоёр жил карантинд байсан таксины жолоочдыг 1500 төгрөгөөр явахад буруутгаад баймааргүй байна. Гэхдээ үнэ нэмэхдээ уялдаатай нэмсэн бол дээр байсан гэж бодож байна.

  1. Иргэдийн төлөөлөл Х.Хонгорзул:

Таксины үнэ нэмэгдэж байгаа нь оюутан бид нарт маш их хүндрэл гарч байгаа. Жишээ нь өгчигдөр таксинд суухад 1000 юмуу 1500-аар явдаг газар 2000 төгрөгөөр явсан. Энэ үнэ маш их нэмэгдсэн нь мэдэгдэж байна. Жолооч нар үнэ нэмэх нь хэцүү байна. Таксины үнэ нэмэгдэхээр дагаад бүх юмны үнэ нэмэгдэж байна.

  1. Иргэдийн төлөөлөл Ж.Намжил: Бензиний үнэ сарын дотор хоёр удаа тус бүр 300 төгрөгөөр нэмэгдлээ. Үүнээс болж эдийн засаг хүндрэлд орж байна. Бүх юмны үнэ нэмэгдээд байна. Бүх л хүнсний бүтээгдэхүүн нэмэгдсэн байна. Үнэ нэмэгдсэнээс болж иргэдийн худалдан авах чадвар ч буурсан байна. Бензин тосны үнэ нэмэгдсэн нь тээвэрлэлтийн үнэ нэмэгдсэн. Хөдөө орон нутгаас ирж байгаа бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үнэ нэмэгдэж байна.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?