“Ориент инвесмент пропертиз” ХХК-ий захирал Г.Гансүх үүсээд буй асуудлаар Хэвлэлийн мэдээлэл хийлээ. - Манай компаний үйл ажиллагаа явуулж байгаа газрыг дархан цаазат газар - Голын ай сав - Зөвшөөрөлгүй газар гэдэг гүтгэлгийн мэдээллийг Зариг.мн цацсан. Энэ бүхэн бол ор үндэсгүй гүтгэлэг. Хэвлэл мэдэллийн байгууллага тэнцвэртэй, нягталсан, судалгаатай мэдээллийг цацах үүрэгтэй. Гэтэл санаатайгаар бодит байдлыг гуйвуулан мушгиж байна. Монгол улс хуультай. Хуулийг хүндэтгэж, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэхийг Зариг.мн сайтаас шаардаж байна. Миний болон манай компанийн хувьд хууль зөрчсөн нэг ч үйлдэл хийгээгүй. Газрын зөвшөөрлийг хүчингүй болгуулан дээрэмдэх санаа нуугдаж байна уу? гэж би хардах боллоо. Газрыг авч болно. Тэр тохиолдолд манай компани хөрөнгө оруулж, зарцуулсан 3 тэрбум төгрөгийг Төрөөс нэхэмжилж авах болно гэж Гансүх мэдэгдлээ.