ШИНЭ ЗЕЛАНДАД ХӨЛ ХОРИОГ СУЛРУУЛНА

2021-09-08  

Шинэ Зеландад “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо буурч байгаатай холбогдуулан халдварын тархалтыг хязгаарлахын тулд орон даяар тогтоогоод буй хөл хориог Окленд хотоос бусад бүх бүс нутагт сулруулна гэж тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн даваа гарагт мэдэгджээ.

Ингэснээр улсын ихэнх нутаг дэвсгэрт лхагва гаргаас эхлэн хязгаарлалтуудыг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын түвшнийг гурваас хоёрдугаар түвшинд хүргэх бууруулахаар болжээ. Тийнхүү муж хооронд зорчих, сургууль, бизнес, ажлын байрнуудад үйл ажиллагаагаа сэргээхийг зөвшөөрнө.

“Гэсэн хэдий ч халдварын эрсдэлийг бууруулах хэд хэдэн арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн мөрдөнө. Үүнд, битүү орчин бүхий ихэнх газарт амны хаалт заавал зүүх, битүү орчинд 50 хүртэлх хүн, гадаа талбайд 100 хүртэлх хүн нэг дор цуглахыг зөвшөөрөх зэрэг багтана” гэж Ж.Ардерн мэдэгджээ. Харин “Дельта” хувилбар анх тархсан Оклендэд хязгаарлалтын хамгийн өндөр буюу дөрөвдүгээр түвшний дэглэмийн мөрдөх хугацааг есдүгээр сарын 15 хүртэл сунгажээ.

Шинэ Зеландад даваа гарагт дотоодод халдварласан 20 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өдөрт илэрсэн халдварын тоо хамгийн өндөр хэмжээнд хүрч байсан наймдугаар сарын 29-нийхтэй /85/ харьцуулахад нэлээд буурсан үзүүлэлт юм. Ингэснээр саяхнаас дэгдсэн халдварын тархалттай холбоотой тохиолдлын тоо 821-т хүрчээ. Цар тахал дэгдсэнээс хойш таван сая хүн амтай Шинэ Зеландад халдварын 3400 орчим тохиолдол илэрч, 27 хүн нас барсан байна. 

 

Эх сурвалж: ВЕЛЛИНГТОН. /Kyodo/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?