АФГАНИСТАНЫ ЭМЭГТЭЙЧҮҮД ТАЛИБУУДЫН БАЙГУУЛСАН ЗАСГИЙН ГАЗРЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСЧЭЭ

2021-09-09  

 Афганистаны нийслэл Кабул хот болон тус улсын зүүн хойд нутагт орших Бадахшан мужид хэдэн арван эмэгтэй “Талибан” хөдөлгөөний байгуулсан шинэ түр Засгийн газрыг эсэргүүцэн жагсчээ.

Жагсагчид эмэгтэй сайдгүй Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Талибууд жагсаалыг тараахаас өмнө зарим эмэгтэйчүүдийг зодсон гэж мэдээлж байна.

Түүнчлэн Афганистаны мэдээллийн "Etilaatroz" байгууллагаас эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн жагсаалыг сурвалжилсан сэтгүүлчдийг нь саатуулж зодсон гэж  мэдэгджээ.

Талибууд дээрх мэдэгдэлд тайлбар хийгээгүй бөгөөд ийм эсэргүүцэл хийх нь хууль бус гэдгийг анхааруулжээ. Тэд жагсагчид жагсаал хийх зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд "доромжилсон үг" ашиглах ёсгүй гэж хэлсэн байна.

Афганистаны засгийн эрхэнд гарсан “Талибан” хөдөлгөөн урьд нь жагсаал хийхийг хориглож. холбогдох хууль батлагдах хүртэл жагсаал цуглаанаас зайлсхийхийг афганчуудад уриалсан юм.

Есдүгээр сарын 7 -нд “Талибан”-ы төлөөлөгчид Афганистаны Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг зарласан юм.

АНУ-ын эрх баригчид "Талибан"-ы өндөр албан тушаалтнуудаас бүрдсэн Афганистаны шинэ Засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: КАБУЛ. /BBC/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?