НОГИНСКТ ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХИЙ ДЭЛБЭРСНИЙ УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО НЭМЭГДЖЭЭ

2021-09-09  

ОХУ-ын Москва мужийн Ногинск хотод орон сууцны байшинд ахуйн хий дэлбэрсний улмаас амиа алдсан тав дахь хүний ​​цогцсыг нурангин дороос оллоо гэж тус улсын Онцгой байдлын яам мэдээлжээ.

Өмнө нь нурангин дороос дөрвөн цогцос гаргаж авсан бөгөөд  нэг нь өсвөр насны охины цогцос байсан байна.

Лхагва гаргийн өглөө 7 цаг орчимд Зургаадугаар сарын 28 гудамжинд орших 9а байшинд хий дэлбэрсэн байна. Үүний улмаас байшингийн хоёр, гуравдугаар давхар нурж, дөрөвдүгээр давхар хэсэгчлэн нуржээ. 15 хүн гэмтэж бэртсэний зургааг нь эмнэлэгт хүргэсэн байна. Барилгаас 170 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Урьдчилсан мэдээллээр, ахуйн хэрэглээний хий алдагдсанаас болж дэлбэрэлт болсон бөгөөд аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй үйлчилгээ үзүүлсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Ногинск хотод гурван өдрийн гашуудал зарласан байна. 

 

Эх сурвалж: МОСКВА. /RIA Novosti/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?