МОСКВА ХОТОД ОЙРОЛЦОО АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ХИЙ ДЭЛБЭРЧЭЭ

2021-09-09  

ОХУ-ын нийслэл Москва хотын ойролцоо ахуйн хэрэглээний хий дэлбэрсний улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн гэмтсэн тухай “РИА Новости” агентлаг өнөөдөр мэдээллээ.

Москва мужийн Ногинск хотод болсон уг дэлбэрэлтийн үеэр есөн давхар орон сууцны барилгын 2-4 дүгээр давхрын хэсэг нурж, 24 айлын орон сууц сүйдсэн байна. Үүнтэй холбогдуулан 170 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.

Одоогоор дэлбэрэлтээс болж үүссэн нурангин дор хүмүүс байгаа эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. 

 

Эх сурвалж: МОСКВА. /Xinhua/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?