“COVID-19”-ИЙН АСУУДЛААР ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

2021-09-09  

 АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа шинэ коронавирусийн цар тахалтай хийж буй тэмцэл болон вакцинжуулалтын асуудлаар олон улсын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг санал болгохоор төлөвлөж байна гэж “Politico” сонин эх сурвалжуудаасаа эш татан мэдээлжээ.

Энэхүү дээд хэмжээний уулзалтыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы хүрээнд есдүгээр сарын сүүлчийн долоо хоногт хийх төлөвтэй байна.

АНУ-ын эрх баригчид дэлхий даяар коронавирустэй хийж буй тэмцэлд хэд хэдэн чиглэлээр уялдаа холбоог сайжруулах талаар бусад улс орнуудтай хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Вашингтон хөгжиж буй орнуудад “COVID-19”-ийн вакцины нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, вакцины үйлдвэрлэлийг сайжруулах арга зам, тусламж шаардлагатай байгаа орнуудад шаардлагатай эмийн хангамжийг нэмэгдүүлэх, түүнчлэн өвчинтэй холбоотой судалгаа, шинжилгээний ажилд олон улс хамтран ажиллах асуудалд ихээхэн анхаарал хандуулахаар төлөвлөж байна гэж “Politico” сонинд онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын засаг захиргаа дээд хэмжээний уулзалт зохион байгуулах төлөвлөгөөгөө хэд хэдэн оронд мэдэгдсэн боловч одоогоор албан ёсоор урилга илгээгээгүй байгаа аж.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?