МАРОККОД 16 САЯ ГАРУЙ ХҮН КОРОНАВИРУСИЙН ВАКЦИНД БҮРЭН ХАМРАГДЖЭЭ

2021-09-10  

 Марокко улсад коронавирусний вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийн тоо 16.1 саяд хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Одоогийн байдлаар тус улсад 19.6 сая гаруй хүн вакцины эхний тунг хийлгэсэн байна.

Мароккод сүүлийн 24 цагийн дотор халдварын 3930 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр халдварын нийт тоо 893462 болсон бол эдгэрсэн хүмүүсийн тоо 5459-өөр нэмэгдэж, нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 840002 болжээ. 

Түүнчлэн халдварын улмаас нас барсан хүний тоо 72-оор нэмэгдэж, нийт нас баралтын тохиолдол 13296-д хүрчээ. Одоогийн байдлаар 2039 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа талаар яамны мэдээлэлд дурдсан байна.

Марокко БНХАУ-аас “Sinopharm” компанийн “COVID-19”-ийн вакцины анхны нийлүүлэлтийг хүлээн авсан бөгөөд нийлүүлэлтийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 28-наас эхлэн орон даяар вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн билээ. 

 

Эх сурвалж: РАБАТ. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?