ЛОС-АНЖЕЛЕС ХОТЫН 12-ООС ДЭЭШ НАСНЫ СУРАГЧДЫГ ВАКЦИНЖУУЛАХААР БОЛЖЭЭ

2021-09-10  

АНУ-ын сургуулийн хоёр дахь том систем болох Лос-Анжелес хотын сургуулийн нэгдсэн дүүрэг 12 ба түүнээс дээш насны сурагчдыг коронавирусийн вакцинд хамруулахаар болсон талаар пүрэв гарагт мэдэгджээ.

Сургуулийн нэгдсэн дүүргийн Боловсролын зөвлөлөөс баталсан захирамжийн дагуу эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаантай сурагчдаас бусад 12 ба түүнээс дээш насны бүх сурагчийг ирэх оны нэгдүгээр сарын 10 гэхэд коронавирусний вакцинд бүрэн хамруулахаар төлөвлөжээ.

Ингэснээр тус сургуулийн дүүрэг нь вакцинд хамрагдах боломжтой сурагчдыг “COVID-19"-ийн вакцин хийлгэхийг шаардаж эхэлсэн улсын хамгийн том дүүрэг болж байна.

Тус хотын сургуулийн нэгдсэн дүүрэгт Лос-Анжелес болон бусад хотын цэцэрлэгийн наснаас 12 дугаар анги хүртэлх 640 мянга гаруй хүүхэд суралцдаг 1000 гаруй сургууль, цэцэрлэг багтдаг ажээ. 

 

Эх сурвалж: ЛОС-АНЖЕЛЕС. /The Washington Post/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?