ЮАНИЙН АМ.ДОЛЛАРТАЙ ХАРЬЦАХ ХАНШИЙГ ЧАНГАРУУЛЖЭЭ

2021-09-13  

БНХАУ-ын Ардын банк /Төв банк/ үндэсний валютынхаа ам.доллартой харьцах ханшийг 69 суурь нэгжээр өсгөснөөр нэг ам.доллар 6.4497 юаньтай тэнцжээ. Тус банкны статистик мэдээллээс үзвэл энэ нь зургаадугаар сарын 18-наас хойш ханш чангарсан хамгийн дээд үзүүлэлт аж.

Энэ жил юанийн ам.доллартой харьцах ханшийн хоёр чиглэлт хэлбэлзэл хэвийн үзэгдэл байх болно гэж Хятадын Ардын банкны мөнгө-зээлийн бодлогын газрын дарга Сунь Гофэнь нэгдүгээр сард мэдэгдсэн байна. Тэрбээр мөн БНХАУ үндэсний валютынхаа ханшийг боломжийн, тэнцвэртэй хүрээнд хадгална" гэдгийг онцолжээ.

2020 онд цар тахалтай холбоотойгоор юанийн ам.доллартой харьцах ханш хэдэн сарын турш суларсан юм. 2020 оны тавдугаар сард Хятадын Ардын банк үндэсний валютынхаа ханшийг 2008 оны хоёрдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүргэж сулруулснаар нэг ам.доллар 7.1316 юаньтай тэнцжээ. Гэсэн хэдий ч үүнээс хойш юанийн ам.доллартой харьцах ханш аажмаар чангарч эхэлсэн байна.

Эх сурвалж: БЭЭЖИН. /TASS/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?