ЦЭНХЭР ЖИГҮҮР" ЖУУЛЧНЫ БААЗЫНХАН ОРОН НУТАГТАА ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

2021-09-14  

 Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат барилгачин Н.Баянсайхан захиралтай " Баярс Констракшин" XXК нь Архангай аймгийн нутаг дэвсгэрт олон жил үйл ажиллагаа эрхэлж буй. Тэдний эзэмшдэг "Цэнхэр Жигүүр" жуулчны бааз нь нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, цар тахлын хүнд нөхцөлд нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, ус буцалгагч төхөөрөмжийг Архангай аймгийн Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд гардуулан өгсөн байна. -Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн зүгээс нутгийн ард иргэдийн эрүүл мэндэд анхаарч, шаардлагатай тоног төхөөрөмж хандивласанд баярлалаа гэж Цэнхэр сумын Засаг дарга Д.Галхүү хэлсэн байна. Дашрамд сонирхуулахад, Архангай аймаг руу жуулчдыг олноор татдаг "Цэнхэрийн халуун рашаан " нь Монгол улсад халуунаараа хоёрт ордог шүлтлэг чанарын рашаан аж .Газрын гүнээс 86.5 градусын халуунаар ундран гардаг тус рашаан нь хуян хөөрөх, булчингийн өвчин, үе мөчний өвчин, мэдээгүй болсон хөдөлгөөний эрхтэнүүд, үений үрэвсэл, зөөлөн эдийн гэмтэл, үе булгарах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах, цус багадалт, эмчилгээний дараах эрүүл мэнд сэргээх, ядаргаа, ядаргаанаас үүдэлтэй арьсны өвчин, ил шарх, сорви арилгах болон чихрийн шижин өвчтэй хүмүүст сайн нөлөөтэй гэдгээрээ алдартай.

Э.ОТГОНЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?