ТУНИСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДАХИН НЭГ САЙДАА ОГЦРУУЛЖЭЭ

2021-09-15  

Тунисын Ерөнхийлөгч Кайс Сайед Залуучууд, спорт, мэргэжлийн нэгдлийн яамны сайд Сихам Аль-Аядийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө гэж тус улсын Ерөнхийлөгчийн ажлын албанаас даваа гарагт мэдэгджээ.

Тамгын газрын мэдэгдэлд Сихам Аль-Аядийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай шийдвэрийн тодорхой шалтгааныг дурдаагүй байна.

Ерөнхийлөгч К.Сайед Хичем Мечичийг долоодугаар сарын 25-нд Ерөнхий сайдын албан тушаалаас нь чөлөөлж, Ардын төлөөлөгчдийн ассамблей буюу парламентын бүх үйл ажиллагааг түдгэлзүүлсэн юм.

Түүнчлэн тэрбээр Батлан ​​хамгаалахын сайд Брахима Бертажи, Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Хасна Бен Слимане, Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан сайд Али Кули, Харилцаа холбоо, технологийн сайд бөгөөд Хөдөө аж ахуй, усны нөөц, загас агнуурын асуудал хариуцсан сайдын үүрэг гүйцэтгэгч Мохамед Фадель Крайем нарыг албан тушаалаас нь чөлөөлөөд байсан билээ.

Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч К.Сайед Засгийн газрын шинэ тэргүүнийг томилох, шинээр эмхлэн байгуулах хүртэл Засгийн газрыг тэргүүлж байгаа ажээ.

 

Эх сурвалж: ТУНИС. /Saudi Gazette/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?