PUBG MOBILE АЗИЙН НААДМЫН ХӨТӨЛБӨРТ БАГТЛАА

2021-09-16  

Азийн олимпийн зөвлөлөөс 2022 оны есдүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотноо болох Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтаад буй электрон спортын төрлүүдийг зарлалаа. Е sport-ынхон Азийн наадамд PUBG Mobile, Dota 2, Hearthstone, League of Legends, FIFA, Street Fighter V, Arena of Valor, Dream of the Three Kingdoms 2 гэсэн найман төрөлд медалийн төлөө өрсөлдөхөөр болжээ. Спортын төрлүүдээ эрт зарласан нь оролцох багуудад бэлтгэлээ базаах хугацаа өгч байгааг Азийн олимпийн зөвлөлийн техникийн албаны захирал Хусейн Аль-Муссаллам ярьсан байна. Мөн тэрбээр “Тэмцээнийг энгийн үзэгчдийн сонирхлыг татахуйц гайхалтай орчинд явуулах болно” гэжээ. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 16-нд Оманы Мускат хотноо болсон Азийн олимпийн зөвлөлийн ерөнхий ассамблейгаар электрон спорт нь Азийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан билээ.

Эх сурвалж: "Зууны Мэдээ"

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НӨХӨН СОНГУУЛИЙН ҮР ДҮНТЭЙ САНАЛ НИЙЛЖ БАЙНА УУ?