ФРАНЦЫН ЗУРААЧ ПАРИС ХОТЫН ЗАХИРГААНЫ БАЙРНЫ ӨМНӨ МОНГОЛ ГЭР БАРЬЖЭЭ

2021-09-16  

Энэхүү монгол гэрийг Францын нэрт гэрэл зурагчин, барималч, зураач Николас Анри өөрийн үзэсгэлэнгээ дэлгэх зорилгоор худалдан авч Парис хотын Захирагчийн ажлын албаны байрны өмнө барьжээ.

Зураач Никола Анри нь нэг сарын турш Парисын төвд үзэсгэлэнгээ толилуулаад дараа нь монгол гэртэйгээ зэргэлдээх хотуудаар аялах юм.

Түүний хүсэлтээр энэ гэрийг монголчууд хоёр талын хаалгатай барьж өгчээ.

"Yourte Tradnelnel Mongol" компанийн захирал Б.Вандандорж гадаадад ажиллаж амьдарч буй олон монгол залуусын нэг бөгөөд тэрээр бусад монголчуудтай хамтран монгол гэрийг уламжлалт аргаар барьдаг юм. Тэрээр 10 жилийн хугацаанд нийтдээ 1200 монгол гэрийг Европын орнуудад захиалгаар нийлүүлсэн байна.

Европт монгол гэрийг голдуу амрах, йог хийх, байгальд ойр амьдрахыг хүссэн хүмүүс худалдаж авдаг гэнэ.

Таван ханатай эсгий монгол гэр Европын холбооны улсуудад 3500 еврогоор зарагддаг.

Эх сурвалж: CentralAsia

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НӨХӨН СОНГУУЛИЙН ҮР ДҮНТЭЙ САНАЛ НИЙЛЖ БАЙНА УУ?