БНАСАУ-ААС НҮБ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД EA-Н ЧУУЛГАНД ОРОЛЦОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

2021-09-17  

БНАСАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд Ким Сон энэ сарын эцсээр болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ чуулганд оролцох төлөвтэй байна гэж Гадаад хэргийн яамны нэгэн төлөөлөгч өнөөдөр мэдээлжээ.

Түүний  мэдээлснээр, НҮБ-ын ЕА-н 76 дугаар чуулганы дээд түвшний долоо хоногт буюу есдүгээр сарын 21-27-нд үг хэлэх хүмүүсийн жагсаалтад Ким Сон БНАСАУ-ын төлөөлөгчийн хувиар үг хэлнэ хэмээн бичсэн байжээ. Тодруулбал, Ким Сон Мьянмар, Гвиней, Афганистаны төлөөлөгчдийн хамт сүүлийн өдөр үг хэлэхээр товлосон байна.

БНАСАУ 2015, 2016-2018 оны НҮБ-ын чуулганд Гадаад хэргийн сайд нар болох Ри Су Ён, Ри Ён Хо нарыг илгээжээ. Харин Ким Соны хувьд 2019 оноос хойш чуулганд оролцож байгаа юм.

Өнгөрсөн онд ЕА-н чуулганыг “COVID-19” цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан бол энэ онд уламжлалт хэлбэрээр зохион байгуулна. Энэхүү чуулганд оролцохоор төр, засгийн 150 гаруй тэргүүн Нью-Йорк хотноо хүрэлцэн ирэх төлөвтэй байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хувьд Нью-Йоркийг ням гарагт зорин үйл ажиллагаанд оролцож, дараа долоо хоногийн мягмар гарагт үг хэлнэ. Мөн Гадаад хэргийн сайд Чун Ый Ён чуулганы хүрээнд хоёр талын болон олон талын хэд хэдэн уулзалт хийх төлөвтэй байна гэж яамны төлөөлөгч мэдээлжээ. 

 
 
Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?