ИЗРАИЛ ГАДААДЫН БҮЛЭГ ЖУУЛЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЖЭЭ

2021-09-20  

Израил ням гаргаас эхлэн гадаадын бүлэг жуулчдыг хүлээн авахыг дахин зөвшөөрлөө гэж тус улсын Аялал жуулчлалын яамнаас мэдээлэв.

Энэхүү шийдвэр нь “COVID-19” халдварын өвчлөл бага орнуудад хамааралтай бөгөөд бүлгийн бүх жуулчин вакцины гурван тунд юм уу сүүлийн зургаан сарын дотор хоёр тунд хамрагдсан байх шаардлагатай байна.

“COVID-19” цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Израилын Засгийн газар 2020 оны хоёрдугаар сарын сүүлээс эхлэн жуулчдыг хүлээн авахаа түр зогсоосон ч 2021 оны тавдугаар сарын сүүлээс бүлэг жуулчдыг хүлээн авч эхэлсэн юм. 

Түүнээс хойш Израилд 150 бүлгийн 2800 орчим жуулчин ирсэн боловч улсын хэмжээнд халдварын өвчлөл эрс нэмэгдэх болсонтой холбоотойгоор наймдугаар сарын дунд үеэс жуулчид хүлээн авахаа зогсоогоод байсан билээ. 

 
 
Эх сурвалж: ЙЕРУСАЛИМ. /Xinhua/.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?