КОМБОЖИЙН ХҮН АМЫН 75.3 ХУВЬ НЬ ВАКЦИНД ХАМРАГДЖЭЭ

2021-09-21  

Камбож улсад 12.05 сая хүн буюу нийт хүн амын /16 сая/ 75.3 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн гэж тус улсын холбогдох албаны мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлжээ.  

“10.3 сая хүн буюу Камбожийн хүн амын 64.4 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа бөгөөд 830814 хүн /5.2 хувь/ халдварын эсрэг вакцины гурав дахь тунд хамрагдсан” гэж Камбожийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ор Вандин мэдэгдлийн үеэр дурджээ.

Бямба гаргийн байдлаар насанд хүрсэн хүн амын 98.27 хувь, 12-18 хүртэлх өсвөр насныхны 88 хувь, 6-12 хүртэлх насны хүүхдүүдийн 25.94 хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ. Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сараас эхлэн вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн байна.   

Камбожийн Ерөнхий сайд Хун Сен “БНХАУ-ын коронавирусний эсрэг вакцин нь манай улсад нийтийн дархлаа тогтох, халдварын болоод нас баралтын тохиолдлыг бууруулахад тусалж байна. Хэрэв БНХАУ-аас Камбож улсад халдварын эсрэг вакцин нийлүүлээгүй байсан бол өнөөдөр манай улс хамгийн ихдээ хоёр сая орчим хүнийг вакцинжуулсан үзүүлэлттэй байх байсан” хэмээн мэдэгджээ.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 622 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 104716 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Мөн халдварын улмаас 14 хүн нас барж, нийт нас баралтын тохиолдлыг 2123-т хүргэжээ. 

 

Эх сурвалж: ПНОМПЕНЬ. /The Star/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?