УИХ-ын нөхөн сонгуульд Ардчилсан намаас (УИХ-ын 28 дугаар тойрогт) Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар (18 тойрогт нэр дэвшигч ) нар нэр дэвшсэн. Хоёр нэр дэвшигчийг АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд болон АН-ын даргаар сонгогдсон Тулгат, Цогтгэрэл нарын АН-ын зүтгэлтнүүд хүлээн авч сонгуульд нь амжилт хүслээ.
Тус уулзалтын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Аравдугаар сарын 10-ны өдөр маш хариуцлагатай сонгууль болно. Энэхүү нөхөн сонгуульд 1990 оны Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, өдий хүртэл тууштай зүтгэж яваа хоёр эрхэм нэр дэвшин өрсөлдөж байгаад олзуурхаж байна. Улс орон нэг нам, нэг хэсэг хүний дарангуйлалд орохын сул талыг сүүлийн жилүүдэд болж өнгөрсөн үйл явдлууд тодхон харууллаа. Та бидний ардчиллын замаар замнасан 30 жилийн үр дүн талаар болох учиргүй гэж хэллээ.
Уулзалтанд оролцсон, хоёр хуваагдсан АН-ын удирдлагууд нэр дэвшигчидтэй харилцан санал солилцож, энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгууль Ардчилсан намын хувьд эв нэгдлийг эрхэмлэн нэгдэн нягтарч, эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхсэн, улс орны хувьд үзэл санааны сонгууль болох ёстой гэдэг зарчим дээр тогтсон байна.