СУДАНД ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХИЙГ ЗАВДСАН ХҮСҮҮСИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

2021-09-22  

Суданд төрийн эргэлт хийхийг завдсан хошууч генерал Абдул-Баки Хасан Османыг баривчиллаа гэж тус улсын Аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөл мягмар гарагт мэдэгджээ.

Мөн цэргийн янз бүрийн цолтой 22 офицер, олон бага дарга, цэргийг баривчилсан байна.

Тус зөвлөл нь яаралтай хуралдаан зохион байгуулж, төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоосны дараах аюулгүй байдлын нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Энэхүү хуралдааныг Суданы Бүрэн эрхт зөвлөлийн дарга Абдель Фаттах Аль-Бурхан даргалан явуулжээ.

“Засгийн эрхийг булаан авч, шилжилтийн үеийг ганхуулахын тулд төрийн эргэлт хийхийг завдсан болохыг эхний шатны мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон” гэж Суданы Батлан хамгаалахын сайд Ясин Ибрахим Ясин мэдэгдсэн байна.

Суданы эрх баригчид хуучин дэглэмийн үлдэгдлүүдийн төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг таслан зогсоосноо өмнө нь мэдэгдсэн юм. Ерөнхий сайд Абдалла Хамдокийн мэдээлснээр, армийн доторх болон гаднах бүлгүүд төрийн эргэлт хийхийг завджээ.  

 

Эх сурвалж: ХАРТУМ. /Xinhua/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?