АВСТРАЛИД 6.0 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

2021-09-22  

Австралийн өмнөд нутгийн Мельбурн хотын ойролцоо 6.0 магнитудын хүчтэй газаp хөдөллөө гэж Викториа мужийн Онцгой байдлын газар “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

“Газар хөдлөлтийн голомт Викториа мужийн Мансфилд суурингийн ойролцоо байсан. Харилцаа холбооны сүлжээний ачаалал нэмэгдэж магадгүй тул тэвчээртэй байхыг оршин суугчдаас хүсье” гэж уг мэдэгдэлд дурджээ.

Нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн дүрс бичлэгүүдээс үзэхэд нэгэн барилгад бага зэрэг эвдрэл үүсэж, Мельбурны төвийн бизнесийн дүүрэгт цахилгаан хангамж тасалдсан байна. Түүнчлэн зарим оршин суугч гудамжинд гарч зогссон нь харагджээ. 

“Газар хөдлөлтөөс үүдэн цунамийн аюул нүүрлээгүй” гэдгийг Онцгой байдлын газраас хожим нь мэдэгджээ. Одоогийн байдлаар хэн нэгэн хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл алга байна. 

“The Guardian” сонинд мэдээлснээр, Викториад 1966 онд Хотхам ууланд 5.7 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойших хамгийн хүчтэй газар хөдлөлт энэ болжээ. 

 
 
Эх сурвалж: КАНБЕРРА. /CNN/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?